nomadd Classic tote bag

Ажил хэрэгч эмэгтэй танд notebook болон өдөр тутмын хэрэгцээнүүдээ нэг дор авч явах шаардлага тулгарсаар байна уу? Манай классик tote bag-ийг авснаар таны бүх зүйл нэг дор багтахаас гадна эмх цэгцтэй байдлыг тань хадгална.

nomadd Classic Tote bag
nomadd Classic Tote bag
nomadd Classic Tote bag

Бид яагаад цүнх хийхээр болсон бэ?

Өнгөрсөн өвөл манай багийн эмэгтэйчүүдэд нэг төвөгтэй асуудал тулгарч байгааг анзаарч эхэлсэн юм. 

- Эмэгтэйчүүд өвлийн улиралд оффис дээрээ өмсөх хувцаснаасаа шалтгаалж долоо хоногт 2-3 өөр солих түфлтэй ирж байлаа. Энэ нь бүсгүйчүүд маань долоо хоногт дор хаяж 2-3 удаа барьж буй цүнхнээсээ гадна заавал нэг тортой юм барьж байсан. 

- Зарим өдөр гадуур оффислох юмуу, хүнтэй уулзах шаардлагаар notebook-дээ зориулсан бас нэг жижиг цүнх барьж гарч байгаа харагддаг байлаа. За тэгээд гэртээ харих замдаа дэлгүүрээр ороод гарвал дахиад нэмээд нэг тортой юм барьна л гэсэн үг юм (нийт 3 тор цүнхэнээс гадна шүү дээ). 

- Дээр нь хэд хэдэн тортой юм барьж яваад нэгийг нь гээх ч тохиолдол гардаг гэж ярьж байлаа. Бүр онгоцны буудал дээр олон тортой юм барьж яваад нэгийг нь мартаад явах тохиолдол гарч л байсан.

Тиймээс ийм бэрхшээл тулгардаг бүсгүйчүүдэд бид дараах байдлаар шийдсэн бүтээгдэхүүн гаргахаар болсон билээ. 

Эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгардаг вэ?
nomadd Classic Tote bag Solution

Ажил, фитнесс, болзоо, хүүхдээ дагуулаад зугаалах гэх мэт газруудаар явахдаа будаг шунх, зөөврийн компьютер, түрийвч, утас, түлхүүр, тэмдэглэлийн дэвтэр зэрэг маш их зүйлс авч явдаг. Гэвч энэ бүгд нэг цүнхэнд багтахгүй тохиолдол байдаг. 

Даавуун тор: чанар муутай

Үүргэвч: загвар муутай, ажлын хувцсан дээр зохидоггүй

Гар цүнх: жижиг хэмжээтэй учир зөөврийн компьютер зэргээ авч явж чаддаггүй.

Том цүнх: Хамаг юмаа хийхээр хүнд болдог, цахилгаангүй учир цүнхний ам нь хаагддаггүй

Харин энэ асуудлыг шийдэхээр бид tote bag хийхээр шийдсэн юм.

Манай цүнхний онцлог талууд:

  • 100% genuine leather (Бид арьсан түрийвч, утасны гэр, компьютерийн гэр зэргийг сүүлийн 3-н жилийн турш хийж байгаа)

  • Цүнхний ам нь цахилгаантай учир та эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлж чадна

  • Дотор талдаа 3-н халаастай. 2 халаасанд нь утас, түрийвч, компьютерийн цэнэглэгч зэргээ хийнэ. Харин цахилгаантай дотоод халаасандаа үнэтэй эд зүйлсээ хийж болно.

  • 13.3 инч хүртэлх компьютер багтана

  • Хэмжээ: 29см х 30см х 43см

nomadd Classic Tote bag

Цүнхний ам нь цахилгаантай учир та эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлж чадна

nomadd Classic Tote bag

Дотор талын 2 халаас

nomadd Classic Tote bag

Цахилгаантай дотоод халаас

nomadd Classic Tote bag

13.3 инч хүртэлх компьютер багтана

nomadd Classic Tote bag

100% genuine leather

Бид бүтээгдэхүүний арьсаа хэрхэн сонгодог вэ? 

Бүтээгдэхүүн тус бүрд хамгийн тохиромжтой арьсыг олж авахын тулд нийт Монгол, Итали, АНУ, БНХАУ, Франц, Вьетнам зэрэг зургаан орны 38 үйлдвэртэй уулзаж 100 гаруй төрлийн арьсыг судалсны үндсэн дээр бүтээгдэхүүн тус бүрд тохиромжтой гэж үзсэн 12 төрлийн арьсаар 58 төрлийн дээж бүтээгдэхүүн хийж хоёроос гурван сарын хугацаанд туршиж үзсэний үндсэн дээр бүтээгдэхүүнээ худалдаанд гаргадаг.

nomadd Classic Tote bag |Leather|
nomadd Classic Tote bag |Leather|
Савлагаа


Дахин ашиглах боломжтой даавуун уутаар савлагдан очих болно. Энэ даавуун уутанд та өндөр өсгийт, бэлтгэлийн кэт зэргээ хийгээд цүнхэндээ аваад явж болно.

nomadd Classic Tote bag
nomadd Classic Tote bag
ҮНЭ хэрхэн тогтдог вэ?


Бид хэрэглэгчдийг бүтээгдэхүүнийхээ үнэ цэнд таарсан төлбөр төлөх нь зүйтэй гэж итгэдэг. Тиймээс бид ямар нэг бүтээгдэхүүн худалдаанд гаргахдаа бүтээгдэхүүний чанар, үзэмжид нөлөөлөхүйц л биш бол элдэв зардлуудыг хасахийг эрмэлздэг. Жишээ нь бид ямар нэгэн худалдааны нэмэлт суваггүйгээр шууд хэрэглэгчийн гар дээр бүтээгдэхүүнээ хүргэж дундын борлуулагчийн ашиг шингээдэггүй.

nomadd Classic Tote bag
nomadd Tote bag
ҮНЭ: 249'900₮