jtsegiii
PD (Power Delivery) технологи
Заримдаа утсаа 10-хан минутанд яаралтай цэнэглэх шаардлага хэн хүнгүй гарч л байсан болов уу?

Иймэрхүү хэрэгцээнээс үүдэн олонх брендийн ухаалаг утаснууд хурдан цэнэглэх технологийг нэвтрүүлж эхэлсэн. Гэвч хурдан цэнэглэх технологи хэд хэдэн төрөл байгаа нь хэрэглэгчдийг ихээхэн будлиулж байна.
Юун түрүүнд аль технологи нь САЙН гэдэгтээ биш АЛЬ НЬ таны утсыг ДЭМЖИЖ АЖИЛЛАХ нь чухал юм. Нэг үгээр утас болон цэнэглэгч төхөөрөмж хоорондоо хослон ажиллах боломжтой байж сая хурдан цэнэглэх технологийн үр шимийг хүртэх боломжтой.
Дотоодын зах зээл дээр
Qualcomm-ын Quick Charge (QC)
USB Power Delivery (USB PD)
гэсэн 2 төрлийн хурдан цэнэглэх технологи байна. QC-ын хувьд Samsung-ын утаснууд дээр дэмжиж ажилладгаар та бид мэдэх билээ. Гэхдээ бидний хувьд apple-ын дагалдах хэрэгсэл түлхүү худалдаалдаг тул сүүлийн үед Apple-ын төхөөрөмжүүд дээр албан ёсоор ДЭМЖИЖ АЖИЛЛАЖ буй USB PD технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Aнх USB PD нь зөөврийн компьютер, принтер гэх мэт утаснаас илүү их тэжээл хэрэглэдэг төхөөрөмжүүдэд зориулагдан бүтээгдсэн байдаг. Тиймээс USB Type-C холбогч кабелаар дамжуулан 100Вт хүртэл дэмжих боломжтой байдаг байна.
Гэхдээ USB PD дэмждэг ухаалаг гар утаснуудын хувьд ихэвчлэн 15вт-20вт орчим болгон хязгаарладаг. Apple macbook 12 инч загвараа худалдаанд гаргах үеэс аль хэдийн USD PD-ыг ашиглаж эхэлсэн билээ. Дараагаар нь шинэ iPad Pro-ын загварууддаа ашиглаж эхэлсэн гэдгийг фэнүүд нь андахгүй болов уу. iPhone-ны нь хувьд 2017 оноос iPhone 8 загвар худалдаанд гаргах үеэс техник үзүүлэлтүүд дээрээ Fast-charge capable хэмээн оруулж эхэлсэн.

Гэвч apple үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2019 оны 9 сард л iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max загваруудад USD PD цэнэглэгч болон Lightning to Type C дагалдуулж эхэлсэн билээ(iPhone 8-аас хойших бүх загварууд USD PD дэмжинэ).

Үүний гол шалтгаан нь “Lightning кабел” юм. Дээр дурдсанчлан USD PD цэнэглэгч Type C кабелтай л хосолж ажиллах боломжтой. Гэтэл lightning кабел нь iPhone 5-аас хойш нэвтэрсэн хуучин технологи юм. Тиймээс apple 2018 оны сүүлээр Lightning кабелд ашиглагддаг C48 чипийг халж буйгаа зарлан USD PD дэмжих боломжтой C94(C91-ыг С94 гэж дахин нэрлэсэн) чип болгон сайжруулсан.

Энэ технологийг дэмжих загварын iPhone-ыг 0%-аас цэнэглэвэл 30 минутанд таны утас 50%, цагийн дотор 80% хүртэл цэнэг авах юм.

Тэгвэл USB-PD нь таны iPhone-ийг хэрхэн аюулгүй цэнэглэдэг вэ?

Бид iPhone-ны дараагийн цэнэглэлтийн стандарт болох USD PD цэнэглэгч болон Lightning to Type C кабелийг дөнгөж худалдаанд гаргаад байгаа билээ. Бидний хувьд одоогоор монголын MFi програмын цорын ганц албан ёсны лицензтэй бренд гэдгийг дурдах нь илүүц биз.

