jtsegiii
#nomaddHybrid

Шилэн гэхэд шилэн биш филм гэхэд филм биш гэсний учир нь манай наалт шилэн болон филм наалтуудыг аль алиных нь давуу талыг агуулсан учраас тэр юм. Филм наалтын хувьд маш нимгэн хөнгөн боловч амархан бохирдож зурагдаад байдаг талтай. Шилэн наалтын хувьд филм наалттай харьцуулахад харьцангуй бохирдох зурагдах нь гайгүй байдаг ч маш амархан хагараад байдаг билээ. Тиймээс бид шилэн түрхлэг бүхий #nomaddhybrid дэлгэцийг наалтыг худалдаанд гаргалаа.
Маш нимгэн буюу 0.15мм зузаантай болж өгсөн нь шилэн наалттай харьцуулахад даруй 50% нимгэн болсон. Нэг үгээр та наалт наасан эсэхээ ч мэдэхгүй. Хэдийгээр ийм нимгэн боловч ТАВАН ДАВХАРГА бүхий наалт юм. Хамгийн дээр нь Нано түрхлэг (oleophobic coating) бүхий тос тогтохоос хамгаалсан давхарга орсон нь таны утасны дэлгэцийг амархан бохирдохоос хамгаалж өгсөн. Тэрний доор нь 9Н зэрэглэлийн шилэн түрхлэг хийгдсэн нь наалтыг амархан зурагдахаас хамгаалсан давхарга гэж ойлгож болно. Яг голд нь буюу 3 дахь давхарга нь уян хатан филм орох ба тэрний дор доргилт шингээх буюу утасны дэлгэцийг хагарахаас хамгаалсан давхарга байна. Лабораторийн нөхцөлд 110гр төмөр шарикийг 2м өндрөөс утсан дээр унагахад арын дэлгэцээ бүрэн хамгаалж байсан. хамгийн сүүлд хий ордоггүй цавуун түрхсэн давхарга байгаа. Хэдийгээр бид нааж өгч үйлчилж байгаа боловч онцгой тохиолдолд хэрэглэгч өөрөө наахад хялбар байхаар бүтээгдсэн.