jtsegiii
MFi (Made for i) буюу та бидны хэлж заншсан Apple certified-ын талаар та хэр сайн мэдэх вэ?
Apple MFi : https://developer.apple.com/programs/mfi/
MFi нь Apple-ын мобайл төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой нэг төрлийн API (Application Program Interface) гэж хэлж болно.
Энгийнээр тайлбарлавал чихэвчний дууг чангалах суллах, дараагийн дууг сонсох, эсвэл өмнөх дууруу ухрах зэргийг удирдах шаардлагатай бол MFi шаардлагатай болно. iOS –ын удирдлагын функцийг ашиглах боломжийг олгож буй технологын шийдэл нь MFi юм.
Энэхүү MFi стандартыг мөрдсөн ямар нэг дагалдах үйлдвэрлэхийн тулд Apple-тай License гэрээ байгуулах ба үнийг баталгаажуулах ашиглахын тулд тусгай “чип”-ыг ашиглах шаардлагатай болно. Уг чипны загварын дугаарыг BQ2025 гэх ба уг чипны тусламжтайгаар Apple-ын төхөөрөмжүүдийг хаа хамаагүй интерфейсийг холбох боломжгүйгээр хамгаалагддаг байна.
Сонирхуулхад MFi-тай Lightning cable-ын үүрэг нь зөвхөн Apple-ын төхөөрөмжүүдийг хаа хамаагүй интерфейсийг холбох боломжгүйгээр хамгаалаад зогсохгүй мэдээлэл дамжуулж байх үед error-ыг олж илрүүлэх, адаптер болон бусад цэнэг дамжуулах эх сурвалжаас ирж буй цэнэгийг аюулгүй дамжуулах функц хүртэл байдаг байна.