ARAVT UN10N London
 Tote bag
ARAVT UN10N London tote bag

Загварлаг эмэгтэй та будаг шунх, фитнесс хувцас, ажлын  компьютероос авахуулаад авч явах юм их байхад цүнхэнд нь нэг л багтаж өгөхгүй байна уу? Манай Tote Bag-ийг авснаар таны бүх зүйлс багтахаас гадна өвлийн улиралд хаа ч явсан загварлаг харагдана. 

ARAVT UN10N London tote bag
ARAVT UN10N London tote bag

Бид яагаад цүнх хийхээр болсон бэ?

Өнгөрсөн өвөл манай багийн эмэгтэйчүүдэд нэг үндсэн төвөгтэй асуудал тулгарч байгааг анзаарч эхэлсэн юм. 

- Эмэгтэйчүүд өвлийн улиралд оффис дээрээ өмсөх хувцаснаасаа шалтгаалж долоо хоногт 2-3 өөр солих түфлтэй ирж байлаа. Энэ нь бүсгүйчүүд маань долоо хоногт дор хаяж 2-3 удаа барьж буй цүнхнээсээ гадна заавал нэг тортой юм барьж байгаа гэсэн үг юм л даа. 

- Зарим өдөр гадуур оффислох юмуу, хүнтэй уулзах шаардлагаар notebook-дээ зориулсан бас нэг жижиг цүнх, үүргэвч барьж гарч байгаа харагддаг байлаа.

- Фитнесст явахдаа бэлтгэлийн хувцас, пүүзээ тусад нь даавуун цүнхэнд хийнэ.

- За тэгээд гэртээ харих замдаа дэлгүүрээр ороод гарвал дахиад нэмээд нэг тортой юм барьна л гэсэн үг (нийт 3 тор цүнхэнээс гадна шүү дээ). 

- Дээр нь хэд хэдэн тортой юм барьж яваад нэгийг нь гээх ч тохиолдол гардаг гэж ярьж байлаа. Бүр онгоцны буудал дээр олон тортой юм барьж яваад нэгийг нь мартаад явах тохиолдол гарч л байсан.

Тиймээс багийнхаа бүсгүйчүүдийн хамт дээрх асуудлыг дараах байдлаар шийдсэн бүтээгдэхүүн гаргахаар болсон билээ. 

Эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгардаг вэ?
ARAVT UN10N London tote bag

Ажил, фитнесс, болзоо, хүүхдээ дагуулаад зугаалах гэх мэт газруудаар явахдаа будаг шунх, зөөврийн компьютер, түрийвч, утас, түлхүүр, тэмдэглэлийн дэвтэр зэрэг маш их зүйлс авч явдаг. Гэвч энэ бүгд нэг цүнхэнд багтахгүй тохиолдол байдаг. 

Даавуун тор: чанар муутай

Үүргэвч: загвар муутай, ажлын хувцсан дээр зохидоггүй

Гар цүнх: жижиг хэмжээтэй учир зөөврийн компьютер зэргээ авч явж чаддаггүй.

Том цүнх: Хамаг юмаа хийхээр хүнд болдог, цахилгаангүй учир цүнхний ам нь хаагддаггүй

 

Харин энэ асуудлыг шийдэхээр бид tote bag хийхээр шийдсэн юм.

ARAVT UN10N London tote bag
Манай цүнхний онцлог талууд:

  • Coated canvas материалыг анх удаа ашиглаж байна (Энэ материалыг Coach, Michael Kors зэрэг дэлхийн топ брэндүүд өргөн хэрэглэдэг). 100% genuine арьстай хольж хэрэглэсэн (Бид арьсан түрийвч, утасны гэр, компьютерийн гэр зэргийг сүүлийн 3-н жилийн турш хийж байгаа)

  • Designed in London буюу Лондонгийн дизайнераар тусгайлан загвар гаргуулсан. 

  • Цүнхний ам нь цахилгаантай учир та эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлж чадна

  • Дотор талдаа 3-н халаастай. 2 халаасанд нь утас, түрийвч, компьютерийн цэнэглэгч зэргээ хийнэ. Харин цахилгаантай дотоод халаасандаа үнэтэй эд зүйлсээ хийж болно

  • Брэндийн логог никель төмөр дээр дарж байршуулсан

  • Дотор талдаа нэмэлт 3-н гогцоотой. 

    • Түлхүүрний оосор хийх урт гогцоо 

    • Clutch bag-аа хийх богино гогцоо

    • Airpods-ний гэрээ хийх гогцоотой.

  • Хэмжээ: 51см х 32см х 18см

  • Өнгө: Хар алаг 

  • Савлагаа: Дахин ашиглаж боломжтой даавуун уутаар савлагдан очих болно. Энэ даавуун уутанд та өндөр өсгийт, бэлтгэлийн кэт зэргээ хийгээд цүнхээ аваад явж болно.

au tote bag

Дотор талын 2 халаас

au tote bag

Цахилгаантай дотоод халаас

au tote bag

Брэндийн логог никель төмөр дээр дарж байршуулсан

ARAVT UN10N London tote bag
Материал

Бид анх удаагаа coated canvas материалыг 100% genuine арьстай хольж хэрэглэж байна. Coated canvas материалыг дэлхийн топ брэндүүд болох Coach, Michael Kors болон бусад брэндүүд ашигладаг. Энэ материал нь маш бат бөх бөгөөд тэсвэртэй.

Дизайн

Coated canvas материал нь арьсан материалыг бодвол дизайныг нь хүссэн загвараа, гоёмсгоор, олон өнгөний сонголттойгоор гаргах боломжтой. Тиймээс бид энэ материалны гадна талын дизайныг Лондонгийн загвар зохион бүтээгчээр гаргуулсан юм. Лондон бол загварлаг, метрополитан хот бөгөөд уран архитектуруудаараа алдартай. Бид архитектор болон геометр дүрснүүдийг хольж энэхүү загварыг гаргасан бөгөөд цүнхэндээ London Tote Bag гэж нэрлэсэн.

nomadd Classic Tote bag
Савлагаа


Дахин ашиглах боломжтой даавуун уутаар савлагдан очих болно. Энэ даавуун уутанд та өндөр өсгийт, бэлтгэлийн кэт зэргээ хийгээд цүнхэндээ аваад явж болно.

ҮНЭ хэрхэн тогтдог вэ?

Бид хэрэглэгчдийг бүтээгдэхүүнийхээ үнэ цэнд таарсан төлбөр төлөх нь зүйтэй гэж итгэдэг. Тиймээс бид ямар нэг бүтээгдэхүүн худалдаанд гаргахдаа бүтээгдэхүүний чанар, үзэмжид нөлөөлөхүйц л биш бол элдэв зардлуудыг хасахийг эрмэлздэг. Жишээ нь бид ямар нэгэн худалдааны нэмэлт суваггүйгээр шууд хэрэглэгчийн гар дээр бүтээгдэхүүнээ хүргэж дундын борлуулагчийн ашиг шингээдэггүй.

ARAVT UN10N London tote bag.png
London Tote bag
ҮНЭ: 249'900₮
ARAVT UN10N London
 Sleeve
AU London SLEEVE
AU London SLEEVE
AU London SLEEVE
Онцлог, давуу талууд:

- Coated canvas материалыг анх удаа ашиглаж байна (Энэ материалыг Coach, Michael Kors зэрэг дэлхийн топ брэндүүд өргөн хэрэглэдэг). 100% genuine арьстай хольж хэрэглэсэн (Бид арьсан түрийвч, утасны гэр, компьютерийн гэр зэргийг сүүлийн 3-н жилийн турш хийж байгаа)

  • Designed in London буюу Лондонгийн дизайнераар тусгайлан загвар гаргуулсан. 

  • Sleeve-ний ам нь цахилгаантай учир та эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлж чадна

  • Оосортой тул мөрнөөсөө зүүгээд явах боломжтой

  • Гадна талдаа халаастай тул компьютерын цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр зэргээ хийх боломжтой

  • Брэндийн логог никель төмөр дээр дарж байршуулсан

  • Хэмжээ: 35см х 26см х 2.5см /13.3inch хүртэлх компьютер орно/

  • Өнгө: Хар алаг 

  • Савлагаа: Дахин ашиглаж боломжтой даавуун уутаар савлагдан очих болно. Энэ даавуун уутанд та өндөр өсгийт, бэлтгэлийн кэт зэргээ хийгээд цүнхээ аваад явж болно.

AU London SLEEVE
London Sleeve
ҮНЭ: 109'900₮
AU London Clutch bag
ARAVT UN10N London
Clutch bag
Онцлог, давуу талууд:

- Coated canvas материалыг анх удаа ашиглаж байна (Энэ материалыг Coach, Michael Kors зэрэг дэлхийн топ брэндүүд өргөн хэрэглэдэг). 100% genuine арьстай хольж хэрэглэсэн (Бид арьсан түрийвч, утасны гэр, компьютерийн гэр зэргийг сүүлийн 3-н жилийн турш хийж байгаа)

  • Designed in London буюу Лондонгийн дизайнераар тусгайлан загвар гаргуулсан. 

  • Оосортой тул бугуйнаасаа зүүгээд тусад авж явахад тохиромжтой

  • Ам нь цахилгаантай учир таны эд зүйлс унаж, алга болохгүй.

  • Хэмжээ: 21см х 16см

  • Өнгө: Хар алаг 

London Clutch bag
ҮНЭ: 49'900₮